(100% туршлагад үндэслэв)
Зүрх цээжиндээ багтахаа больсон мэт дэлсээд л, саунд орсон мэт хамаг бие хөлөрч, хөл гар хөшин хөдөлж ч чадахгүй, хэлэх гэж байсан бүх зүйлээ мартаад, байгаа газраасаа шууд зугтаамаар юм шиг тэр мэдрэмж…
Үгүй ээ энэ бол сайн болсон охинтойгоо санамсаргүй таарсан залуу биш энэ бол бэлтгэсэн илтгэлээ танилцуулахаар зогсож буй залуу.
Танд танил санагдаж байна уу? Саяхан ажлынхандаа танилцуулга хийхдээ, ангийнхандаа илтгэлээ танилцуулахдаа та нэг иймэрхүү мэдрэмжүүдийг мэдэрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээ энэ бол бидэнд байдаг нийтлэг айдас. Олны өмнө гарч зогсох, бүх нүд өөр дээр байгааг мэдрэх тэр айдас. Гэвч “айдсаасаа салахын тулд та түүнийг тойрч биш дундуур нь гарах ёстой.” Тэгээд ч энэ бол ялж гарах боломжгүй айдас биш.
Танд танил санагдаж байна уу? Саяхан ажлынхандаа танилцуулга хийхдээ, ангийнхандаа илтгэлээ танилцуулахдаа та нэг иймэрхүү мэдрэмжүүдийг мэдэрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээ энэ бол бидэнд байдаг нийтлэг айдас. Олны өмнө гарч зогсох, бүх нүд өөр дээр байгааг мэдрэх тэр айдас. Гэвч “айдсаасаа салахын тулд та түүнийг тойрч биш дундуур нь гарах ёстой.” Тэгээд ч энэ бол ялж гарах боломжгүй айдас биш.
Өнөөдөр та илтгэх урлаг эсвэл “public speaking” гээд интернэтээс хайвал хязгааргүй олон зөвлөгөө, бас тодорхойлолт гарч ирнэ. Тэдний зарим нь зөв мэдээлэл, зөвлөгөө байгаа харин ихэнх нь онол практикт үндэслэсэн байгаа байх. Хэдий би мэргэжлийн хүн биш ч өнгөрсөн гурван жилийн туршлагадаа үндэслэн өөрийн бодлоо хуваалцаж байгаа ба авах, гээхийн ухаанаар хандаарай гэж зөвлөх байна. Учир нь хүн болгон ижил биш учраас магадгүй надад яг таардаг зүйл танд таарахгүй байх магадлалтай. Илтгэх урлаг, уран илтгэлийг сайн танилцуулж чаддаг байх эсвэл зүгээр л танилцуулга сайн хийж чаддаг байх гээд таны зорилго юу ч байж болох гэвч энэ чадварыг эзэмшиж айдсаа дарахыг их энгийн 3 алхамд хувааж болно.
1. Бусдаас суралц
Өөрийнхөө эргэн тойронд байгаа гайхалтай, чадварлаг илтгэгчдээс суралц. Гэр бүл, найз нөхөд, ажлын газар, анги хамт олон дунд чинь бас бусдаасаа илүү сайн ярьж чаддаг, илтгэх урлагт сайн хүмүүс бий тэднээс суралц.
Youtube, TED, Toastmaster зэргээс илтгэгчдийн илтгэлийг, зөвлөгөөг олж үз. Яриаг нь ойлгохгүй байсан ч биеийн хэлийг нь ажигла тэднээс суралц. Өөр өөр илтгэгчдийн арга барил, онцлог, техникийг судал. Юу тэднийг онцгой гойд болгож байгааг судал. Миний хувьд Жим Рон (Jim Rohn), Антони Робинс (Anthony Robbins), Мартин Лютер Кинг (Martin Luther King), Барак Обама (Barack Obama) зэрэг алдартнуудын илтгэлийг дахин дахин үзэх дуртай.
Эртний Грект Демостин болон харин Ромд Сисиро хэмээх илтгэх урлагт гайхалтай мэргэшсэн улс төрч, уран илтгэгчид байсан ба тэд хоёул ард түмэндээ хүндлэгдсэн гайхалтай уран илтгэгчид. Харин Сисирогийн илтгэлийг сонссон хүмүүс ямар гайхалтай илтгэл вэ, үнэхээр зөв юм хэлж байна, үнэхээр санал нийлж байна, тэр үнэхээр мундаг гэх мэтчилэн шагшин ярилцдаг бол Демостиний илтгэлийг сонссон хүмүүс “явц жагсацгаая” гэж хэлдэг байжээ. Өөрөөр хэлбэл Сисиро хүний логикт хандаж ярьдаг байсан бол Демостин хүний сэтгэл хөдлөлд хандаж ярьдаг байжээ. Өөрөөр хэлбэл Сисиро илтгэх урлагийг төгс эзэмшсэн байлаа. Миний хувьд таны илтгэл шууд үйлдэлд хүргэж чаддаг тийм жинтэй, нөлөөтэй болох цагт та өөрийгөө үнэхээр би чадвартай болжээ гэж дүгнэх хэрэгтэй.
2. Өөрийн онцлогийг ол
Бусдаас суралцах явцдаа та маш олон өөр, өөр арга барил техникүүдийг олж харах болнояагаад гэвэл хүн бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Та ч мөн адил. Таны хувь хүний онцлог, зан чанар, сонирхол зэргээс хамаараад та зарим нэг сэдвүүдийн талаар илүү сайн ярьж чадах мөн зарим арга техникүүд танд илүү оновчтой байх болно.
Зарим хүмүүс бусдад баяр баясгалан инээд хөөрөөр дамжуулан гол мессежээ хүргэж чаддаг бол зарим хүмүүс бусдад урам зориг өгөх замаар харин зарим хүмүүс илүү бүтээлчээр илтгэлээ танилцуулах чадвартай байдаг. Харин таны онцлог юу вэ? Та аль төрлийн илтгэгч вэ? Та ямар сэдвээр илүү сайн ярьж чадах вэ?
3. Тасралтгүй бэлд бас дадлага хий
Алдарт Жим Рон нэг удаа дөрвөн цагийн илтгэлийг нэг ч тэмдэглэл харалгүйгээр танилцуулсаны дараа нэгэн залуу та яаж нэг ч тэмдэглэлгүйгээр дөрвөн цаг ярьж чадав аа гэхэд тэрээр “аан би энэ илтгэлийг бараг 1,000 дахь удаагаа танилцуулж байна” гэсэн гэдэг. Таны чадварын хязгаар таны бэлтгэл, дадлагын тань шууд илрэл байх болно. Та хэр их бэлдсэн, хэр их сургуулилсан зэрэг тань таны илтгэлд шууд мэдрэгдэх болно.
Одоо харин та бүхэнд илтгэлээ оновчтой танилцуулахад тань туслах 3 зөвлөгөөг хүргэе!
1. Бэлтгэл
- Хамгийн эхлээд илтгэлийг тань хүлээн авах үзэгч, сонсогчдоо судал. Тэдний нас хүйс, ажил мэргэжил, нэгдмэл сонирхол, боловсрол мэдлэгийг судал
- Сэдвийнхээ дагуу судалгаагаа хий, илтгэлд тань ашиглагдах мэдээллүүд тоо статистик баримтуудын эх сурвалж, үнэн бодит байдлыг бататга, шаардагдах бүх мэдээллээ цуглуул
- Харин одоо сонсогчдынхоо онцлогт зориулан илтгэлийнхээ гол санаа мессежийг хамгийн оновчтойгоор хүргэх техникийг ашиглан илтгэлээ бэлтгэж эхлэ.
- Өөрийн гадаад үзэмждээ хамгийн сэтгэл хангалуун байх хувцаслалт, дүр төрхөө урьдчилан бэлтгэ
2. Танилуулга (пресентаци) бэлтгэх
- 10\20\30-ийн дүрмийг баримтал. 10-аас дээшгүй слайд, илтгэлийн хугацаа 20 минутаас дээшгүй байх ба слайд дээрх үсгийн өндөр 30 pts-с доошгүй байх
- Анимац битгий ашигла (Powerpoint)
- Гол санаагаа тодорхой илэрхийлсэн зураг, график цэвэр цэгцтэйгээр, чанар сайтайгаар ашигла
- Слайд дээрээ 1-с дээш өгүүлбэр оруулахаас зайлсхий
3. Илтгэлээ танилцуулах
- Зогсолт, өргөлт, давталт 3 техникийг ашигла. Гол санаагаа илүү тодруулах илтгэлээ улам сонирхолтой болох 3 арга байдаг. Гол мессеэжээ хэлэхээс өмнө огцом зогсолт (пауз) авах, эсвэл дуугаа өргөх илүү чанга тод хэлэх болон гол санаагаа дахин давтан хэлэх нь илтгэлийг тань амилуулж өгөх болно
- Биеийн хэлээрээ илтгэлийн гол санаануудаа илүү тодруул
- Сонсогчидтойгоо нүдээрээ харилц (1 хүн дээр 5-с илүү секунд тогтож харахгүй байх)
- Илтгэлийнхээ явцад үзэгч, сонсогчид тань ямар реакц үзүүлж байгааг ажигла. Шаардлагатай үед завсарлага ав, хүмүүсээ сэргээх арга хэмжээ ав.
Илтгэх, өөрийгөө илэрхийлэх гэдэг бол амьдралын чухал чадваруудын нэг. Магадгүй миний туршлагын заримтай нь та санал нийлэхгүй байж магад гэвч санал нийлж байгаа зүйл байвал заавал авч хэрэгжүүлээрэй.
Амжилт ойрхон бий танд амжилт хүсье
Эх сурвалж: http://www.erdenesukh.com
No comments:
Post a Comment