Wednesday, May 25, 2016

ЭЕШ-ын шинэ хариултын хуудсыг БӨГЛӨХ ЗААВАР

Элсэлтийн Ерөнхий Шалгалт хаяанд ирлээ.
Шалгалт эхлэхэд зааварлагч багш хуудсыг хэрхэн бөглөх талаар ойлгомжтой тайлбарлаж өгнө. Гэхдээ буруу ойлгож түүнээс үүдэн алдаатай бөглөсөн тохиодол гарахыг үгүйсгэхгүй юм. Тиймээс энэ жилийн ЭЕШ-ын хариултын шинэ хуудсыг хэрхэн бөглөх талаарх зааварчилгааг өгье.

1. Хариултын хуудастайгаа сайтар танилц.

Санамж:
- Хариултын хуудсыг нугалж гэмтээж болохгүй
- Хариултын хуудсыг зөвхөн "Балын харандаа"-гаар   тод засваргүй бөглөж будна.
- Шалгалтын дэвтрийн хувилбар хариултын хуудасны хувилбартай таарч буй эсэхийг шалгаарай.
Бөглөх хэсэг нь 1-р хэсэг, 2-р хэсэг гэсэн нийт хоёр хэсэгтэй.
1-р хэсэг нийт 1-60 хүртэл бөглөх талбартай байх ба дугаар бүрийн харгалзах зөв гэсэн хариултаа  бөглөж будна. Жишээ нь хариултын d хувилбар зөв гэж үзвэл  гэж бөглөнө.

2-р хэсэг нийт 2.1, 2.2, 2.3, 2.4 гэсэн хэсгүүдтэй байх ба зөв гэсэн хариултаа бөглөж будна. Жишээ нь 2.1-р даалгаврын хариулт а=2, b=7 гэж гарвал гэж бөглөнө.

2. Хариултыг зөв бөглөх заавар:
Сонгосон хариултаа,
 Хэрээслэж дарахгүй
  Цэглэж тэмдэг тавихгүй
  Дугуйлахгүй
  Зөв гэсэн тэмдэглэгээ хийхгүй
  Илүү гаргаж будахгүй
  Хоёр хариултыг бөглөхгүй /зөвхөн нэг хариултыг л бөглөнө/
  Хагас дутуу будахгүй
ЗӨВХӨН нэг хариултыг илүү гаргахгүйгээр БӨГЛӨЖ БУДНА

No comments:

Post a Comment