Таны зөв, миний буруу байж магадгүй учраас хамтдаа хэлэлцвэл үнэнд дөхөх боломжтой” Карл Поппер
Орчин үед мэтгэлцээний аргаар асуудлын шийдлийг олох, мэдлэг авах, үзэл бодлоо илэрхийлэх нь түгээмэл болсон.
Мэтгэлцээний үеэр өөрийнхөө чадварыг даргадаа, хамтран зүтгэгчиддээ нээж харуулахыг хүсвэл дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
- Соёлтой бай
Бусдын байр суурийг хүндэл. Ямар ч утгагүй, буруу, худал сонсогдож байсан ч тэр. Хүн бүр аливаа мэдээллийг өөрийнхөө харах өнцгөөс тусгаж авах нь элбэг байдаг.
Ялангуяа өөрийн итгэл үнэмшилдээ итгэж, түүнийгээ баталгаажуулахыг хүсч байдаг хэмээн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Петер Дитто Нью Йорк сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
- Мэтгэлцээнд ялахыг хэт хичээх хэрэггүй
Хэн нэгний санаа руу дайралт хийх юм бол тэднийг нэг бол тулаанд, нэг бол нислэгийн горимд оруулж байгаа гэсэн үг. Тэд индэр дээр байгаа тохиолдолд дайрах хэрэггүй.
Хэрэв та үнэхээр өөрийнхөө санааг бусдад ойлгуулахыг хүсч байгаа бол өрсөлдөгчийнхөө логик алдаа утгагүй дүгнэлтэд анхаарлаа хандуул.
- Яагаад гэж бүү асуу. Хэрхэн гэж асуу
Колорадогийн их сургуулийн эрдэмтэн Пилип М.Фернбах улс төрийн идэвхтэй хүмүүсийг хоёр бүлэгт хуваажээ.
Үзэл бодлоо Яагаад гэдэг асуултаар тайлбарлаж байсан хүмүүс өөрсдийн зөв гэдгийг л илэрхийлж байсан бол Хэрхэн гэдэг асуултаар тайлбарлаж байсан хүмүүс илүү бодит тайлбар хийж байжээ.
- График ашигла
Корнелл их сургуулийн судлаачид хүмүүс эрдэмтдэд илүү итгэдэг болохыг баталжээ.Тиймээс мэтгэлцээнд өөрийн өгч буй мэдээллээ илүү шинжлэх ухаанч болго.
Жишээ нь албан ёсны, баталгаатай тоон мэдээлэл бүхий графикийг ашиглаарай. Энэ нь танхимд таны өгч буй мэдээллийг илүү үнэмшилтэй болгоно.
No comments:
Post a Comment